Үйлчилгээний нөхцөл
Энэхүү дэлгүүрийн платформыг ашиглах хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.
Сүүлд шинэчилсэн огноо: 2026-01-16
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь WZK TechHaus (wzk.mn) вэбсайтаар үйлчлүүлэх хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүсэх эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулна.
1. Нэр томьёо
“Вэбсайт” — wzk.mn домэйн бүхий онлайн дэлгүүр
“Хэрэглэгч” — Вэбсайтад хандаж үзэх, захиалга хийх, үйлчилгээ авах этгээд
“Борлуулагч / Бид” — WZK TechHaus
“Бүтээгдэхүүн” — Вэбсайтад нийтлэгдсэн бараа, төхөөрөмж, эд анги, нэмэлт хэрэгсэл
“Захиалга” — хэрэглэгчийн сонгосон барааг төлбөр төлөх/баталгаажуулах хүсэлт
2. Үйлчилгээний хамрах хүрээ
WZK TechHaus нь дараах үйлчилгээг үзүүлнэ:
Онлайн худалдаа (бүтээгдэхүүн сонгох, захиалах)
Төлбөр хүлээн авах
Хүргэлт зохион байгуулах / салбараас авах
Баталгаат үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл (боломжит хүрээнд)
3. Хэрэглэгчийн үүрэг
Хэрэглэгч дараах үүргийг хүлээнэ:
Захиалга хийхдээ үнэн зөв мэдээлэл оруулах (нэр, дугаар, хаяг)
Захиалга баталгаажсаны дараа хүргэлт хүлээн авах боломжтой байх
Бүтээгдэхүүний ашиглалтын зааврыг мөрдөх
Баталгааны нөхцөлийг зөрчихгүй байх (эвдрэл гэмтлийг зориудаар үүсгэхгүй гэх мэт)
4. Захиалга баталгаажуулах
Захиалга дараах үед баталгаажсан гэж үзнэ:
Төлбөр амжилттай төлөгдсөн, эсвэл
Оператор утсаар/чат-аар баталгаажуулсан
Анхааруулга: Бүх бараа “захиалгаар ирдэг” тул нийлүүлэлтийн хугацаа 7-14 хоног байна.
5. Үнийн мэдээлэл ба нөөц
Вэбсайтад байгаа үнэ нь тухайн мөчийн үнэ бөгөөд нийлүүлэлт, ханш, нөөцөөс хамааран өөрчлөгдөж болно.
Нөөц дууссан, эсвэл нийлүүлэгчээс тасалдсан үед бид захиалгыг цуцлах эсвэл хугацааг санал болгох эрхтэй.
6. Буцаалт, солилт (ерөнхий журам)
Хэрэглэгч бүтээгдэхүүн хүлээн авснаас хойш дараах нөхцөлд буцаах боломжтой:
6.1 Буцаалт зөвшөөрөгдөх тохиолдол
Бараа эвдрэлтэй / ажиллагаагүй ирсэн
Загвар/өнгө/үзүүлэлт захиалгатай зөрсөн
Үйлдвэрийн гэмтэлтэй (баталгаажсан)
6.2 Буцаалт хүлээн авахгүй тохиолдол
Хэрэглэгчийн буруугаас гэмтсэн (ус, цохилт, буруу хүчдэл гэх мэт)
Програм суулгалт, тохиргоо, хэрэглээний алдаанаас болсон асуудал
Сав баглаа боодол, дагалдах хэрэгсэл дутуу
Буцаалт/солилтын нарийвчилсан шийдвэрийг үзлэг шалгалтаар тогтооно.
7. Баталгаат үйлчилгээ
Баталгааны хугацаа нь бүтээгдэхүүний тайлбар хэсэгт заасан хугацаагаар үйлчилнэ.
Баталгаат хугацаанд үйлдвэрийн гэмтэл илэрвэл засварлах/солих боломжтой.
Баталгаанд хамаарахгүй гэмтэл: ус, цохилт, цахилгааны хэлбэлзэл, буруу хэрэглээ, задлан оролцсон, баталгааны наалт урагдсан гэх мэт.
8. Хариуцлагын хязгаарлалт
WZK TechHaus нь дараах нөхцөлд үүсэх шууд бус хохирлыг хариуцахгүй:
Хэрэглэгч буруу мэдээлэл өгснөөс үүдэлтэй хүргэлт саатах
Тээвэрлэлтийн компаниас хамаарах алдаа/саатал
Гуравдагч этгээдийн төлбөрийн системийн доголдол
Интернет, серверийн түр тасалдал
9. Оюуны өмч
WZK TechHaus вэбсайтын бүх контент (зураг, текст, дизайн, лого) нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан ба зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.
10. Маргаан шийдвэрлэх
Маргаан гарсан тохиолдолд талууд эвлэрлийн журмаар шийдвэрлэхийг хичээнэ. Шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу харьяалах байгууллагаар шийдвэрлэнэ.
